ХДХВДОХ хор хөнөөлгүй болов

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

ХДХВДОХ хор хөнөөлгүй болов

АНУ-ын Техасын их сур­гуулийн эрдэмтэд ДОХ-ын эсрэг шинэ эм бүтээжээ. Өмнө хийсэн эмүүд нь вирусийн эсийн хальсыг устгах оролдлого хийхийн зэрэгцээ амьд эсийн мембраныг хөндөн хортой болгож байсан бол одоо тэдний бүтээсэн эм нь зарчмын хувьд огт өөр гэж баталж байна.

PD404182 гэсэн кодтой эмийг бүтээгчид дээрхээс огт өөр зам хайв. “Урьдчилан сэргийлэх вакцины идэвхт бодис нь вирусийн эстэй тулгарахдаа бүх нуклеины хүчлийг салган тусгаарладаг” гэж судалгааны группын удирдагч Жилэй Чэнь тайлбарлаж байна. Хүчлүүдийг салгасны дараа вирус нь огт хор хөнөөлгүй болдог ажээ. PD404182  эм нь вирусийн үржлийг зогсоохоос гадна эмийн эсрэг дархлал гарган хувирах боломжтой гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж