Энэтхэгийн 76-тай ерөнхийлөгч Т-90 танкаар явж туршив

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн 76-тай ерөнхийлөгч Т-90 танкаар явж туршив

Энэтхэгийн ерөн­хийлөгч Пра­тибха Патил Оросын байлдааны Т-90 танкинд сууж үзсэн тухай NDTV сувгаар мэдээлэв.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Патил хуурай замын хээрийн сургууль болж байгаа Ражастхан мужид очин цэргийн тээврийн Ми-17 нисдэг тэргээр ниссэнээс гадна 15 минутын турш танкаар явж үзжээ. Пратибха Патил хэдийгээр нас өндөр ч гэсэн орчин үеийн цэргийн техникийг их сонирхдог. Тэрээр 2009 онд орчин үеийн байлдааны Су-30 МКИ сөнөөгч онгоцоор ниссэн анхны энэтхэг эмэгтэй ерөнхийлөгч болсон юм.

Энэтхэгийн ерөнхийлөгч Т-90 танкийг биечлэн туршсан нь орос танк шаардлагатай байгаагийн гэрч болж байна хэмээн цэргийн шинжээчид өгүүлж байна. Энэтхэгийн армийн зэвсэглэлд байдаг Т-90 танк танкуудыг Орос 2002 онд нийлүүлжээ. Үүний зэрэгцээ Тамилнад мужийн Авадихотод уг танкийг лицензээр үйлдвэрлэх гэрээг 2001 онд байгуулсан бөгөөд Энэтхэгийн армид уг танкийг “Бхимша” гэж нэрлэдэг гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж