Дэлхийн эдийн засгийн царцалт

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийн царцалт

Нэгдсэн Үндэстний байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн дүгнэлтийн зарим үнэлгээг бууруулав. “Хэсэгчлэн” дүгнэлтээр бол 2012 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2,6 хувиас дээш гарахгүй. Мөн Орос дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3,6 хувийг алдаж гүнзгий уналтад орж магадгүй гэсэн өөдрөг бус дүгнэлт гарчээ.

НҮБ ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг зургадугаар сард 3,6 гэж тооцоолсон ч энэ удаад 2,6 хувь болгон бууруулжээ. “Хоёр жилийн доторх хэсэгчилсэн, тэнцвэргүй биш өсөлт даяарчлалын санхүүгийн хямралын дараах ээлжит шинэ ноцтой уналтын ирмэгт хүргээд байна” хэмээн “Дэлхийн эдийн засгийн 2012 оны байдал ба ирээдүй” нэртэй илтгэлд өгүүлсэн байна. 2013 онд даяарчлалын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3,2 хувь байх гэнэ. Дэлхийн худалдааны хэмжээг мөн 2012 онд 6,8 хувиар өснө гэж байсныг мөн 6,8 хувь болно гэж бууруулжээ. 2013 онд энэ үзүүлэлт нь 5,7 хувь болно гэж таамагласан байна. 2010 онд дэлхийн худалдаа 12,8 хувь, 2011 онд 6,6 хувьтай байгаа юм.

НҮБ-ын суурь зохиомжоор 2012-2013 онд дэлхийн ДНБ-ний хэсэгчилсэн өсөлт хэвээр үргэлжлэх бөгөөд энэ нь 2008 оны хямралаас өмнө 5,8 хувьтай байгаад одоо 10  гаруй хувь болсон ажилгүйдэлтэй тэмцэхэд хангалтгүй байх ажээ. Ирэх жилд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт нь 1,3 хувиар нэмэгдэнэ гэсэн нь зургадугаар сарын дүгнэлтээс 1,1 хувиар бага байна. Үүнд АНУ-ын ДНБ 1,5 хувь (-1,3 хувь), Европын холбооных 0,7 хувь (-1,2 хувь), Японых 2 хувь (-0,8 хувь)  байна гэжээ. Хөгжиж буй эдийн засгуудын өсөлт өмнөх дүгнэлтээс 0,6 хувиар буурч 5,6 хувь болох ажээ.

НҮБ-ын дүгнэлттэй Олон улсын валютын сан санал нэг байна. “Евро бүсэд гарч байгаа хямралыг тооцлоо гэхэд өөдрөг биш дүгнэлт байх магадлалтай” гэж сангийн төлөөлөгч Жерри Райс хэлсэн байв. Өнгөрсөн есдүгээр сард ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн дүгнэлтээ 4,5-4 хувь хүртэл бууруулсан юм. Тус сан үүнийгээ Европын өрийн хямралыг шийдэх найдвар харагдахгүй байгаа нь гүнзгий сөрөг үр дагавар гаргаж магадгүй хэмээн тайлбарлаж байв. Ажил хэргийн идэвх мэдэгдэхүйц унаж буй нь ажиглагдсан учраас ирэх нэгдүгээр сард дүгнэлтийг дахиад бууруулах нь тодорхой болж байна хэмээн Райс хэлжээ. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага эдийн засгийн өсөлтийн өөрийн 4,6 хувь байна гэсэн өмнөх дүгнэлтээ 3,4 хувь болгосон юм.

Хэрэв байдал сөрөг хэвээр байвал дэлхийн ДНБ-ний өсөлт ирэх жилд дөнгөж 0,5 хувь болж магадгүйг НҮБ сануулав. “Өрийн хямралтай тэмцэхээр Европын холбоонд авч байгаа төсвийн хэмнэлтийн хатуу арга хэмжээ нь өсөлт ба ажилгүйдлийг бууруулах хүндрэл гаргаж магадгүй. Энэ нь төсөвт засвар оруулах, санхүүгийн салбарын тэнцвэрийг барихад саад учруулна” гэж шинжээчид тэмдэглэж байна. АНУ-д ажилгүйдлийн төвшин өндөр хэвээр, хэрэглээ сул, ажил хэргийн итгэл сул, санхүүгийн салбарын тогтворгүй байдал хэвээр шахуу байна. “Европын холбоо ба АНУ нь хоорондоо нягт холбоотой дэлхийн хоёр том эдийн засаг юм. Тэдэнд тулгараад байгаа асуудал нь тархаж, дэлхийн эдийн засгийг унагаж магадгүй. 2009 оны уналтаас амархан сэргэсэн хөгжиж буй орнууд ч худалдаа ба санхүүгийн сувгаараа хохиролд орж магадгүй” хэмээн НҮБ-ын илтгэлд тэмдэглэсэн юм.

Хэрэг явдал ийнхүү өрнөвөл өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 0,9 хувиар буурах бөгөөд АНУ-ын ДНБ нь 0,8, Европын холбооных 1,6 хувиар унах бөгөөд Японы өсөлт 0,5 хувиар нэмэг­дэнэ. Хөгжиж буй орнуудын эдийн зас­гийн өсөлт удааширч Хя­тадынх 7,8 хувь, Энэтхэгийн 6,7 хувь, Бразилийнх 0,3 хувь тус тус өсөх бө­гөөд харин Оросын ДНБ 3,6 хувиар буурах бололтой.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж