цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 16-18 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
8,11-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, томоохон голуудын сав газруудаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.