Спамд хамгийн их ашиглагдсан алдартны нэрийг тодруулав

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Спамд хамгийн их ашиглагдсан алдартны нэрийг тодруулав

Вэб хамгаалалтын компани McAfee-ийн гаргасан энэ жилийн хамгийн аюултай алдартангуудын жагсаалтыг супермодел Heidi Klum дахин тэргүүлжээ.
Энэ
жагсаалтыг гаргахдаа спамчид, хакеруудын хамгийн их ашиглаж байгаа нэр,
үгсийг үндэслэсэн ба супермоделийн нэрийг ашиглан явуулсан спам захиа
болон вирусыг хэн ч эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр шууд даран нээдэг ажээ.
Хорлонтой
буруу үйл ажиллагаа явуулагч сайтуудтай холбоотой 10 линк хаяг, нэр
тутмын нэг нь заавал Klum-ийн нэртэй холбоотой байсан бөгөөд өнгөрсөн
жилийн №1 алдартан нь жүжигчин Cameron Diaz байсан байна. Энэ жил тэрээр
хоёрдугаарт бичигдэж, харин гуравт Piers Morgan ороод байна.
Түүнээс
гадна энэ жагсаалтад орсон эрэгтэй гэвэл Brad Pitt юм. Түүнчлэн Jessica
Biel, Scarlett Johansson, Adriana Lima нар ч энэ жагсаалтын эхний аравт
багтжээ.
Ингээд үзвэл дээрх алдартнуудын нэрээр хайсан хайлт
найдваргүй байж, улмаар таныг элдэв буруу сайт, вируст нэрвэгдүүлэх
өндөр магадлалтай гэсэн үг.
Харин эдний хажууд спортын одод хамаагүй
найдвартай хайлт болно гэж онцолжээ. Тиймээс оддын тухай хайлт хийж,
элдэв хэрэгт дурлахдаа тун болгоомжтой байхад илүүдэхгүй байна.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж