
Жонатан, Ричард Рон, Тим нар 40 эргэм насныхан бөгөөд коллежид байхаасаа нэг нэгнийгээ мэддэг болсон найз эрчүүд юм. Тэд жил бүр Калифорнийн далайн эргийн байшиндаа амрах гэж очдог. Амрах бүртээ машид их тэвчиж байснаа тэсэлж, хэрээс хэтэрсэн их мансууруулах эм, архи тамхи хэрэглэдэг. Тэд наанаа аз жаргалтай юм шиг хэдий ч үнэн хэрэгтээ бүгд л зовлонтой эрчүүд. Жонатан бол эмийн жор бичдэг мэргэжилтэн. Ричард тууж роман бичдэг ч түүгээрээ төдийлөн “газар аваагүй”, амжилтгүй багш. Рон бол хууль бус бараа бүтээгдэхүүн худалдаалагч. Тимийн амьдрал нь бүтэлгүйтсэн. Амт шимтгүй амьдрал дундаа “живж” яваа нэгэн. Тэд амралтын өдрөөрөө санаанд ч оромгүй гэнэтийн явдалд нэрвэгдэх болно. Чухам тэдний хэрхэхийг хэн ч үл мэднэ, эсвэл сайн мэднэ…
Марк Пеллингтон найруулагчаар ажиллаж, Томас Жейн, Жереми Пивен, Роб Лове, Кристан Маккей нар гол дүрд буюу будилаант дөрвөн залуугийн дүрийг бүтээжээ. Дөрвөн залуу нэгдэн нийлж, өөрсдийгөө хэрхэн хөнөөж буй тухай гардаг уг кино тун удахгүй Монголын кино театруудад нээлтээ хийх биз ээ.