
цаасны 4108 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 39 ХК-ийн 76.7 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 240.1 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 146.3 мянган ширхэг хувьцааг 53.2
сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 93.8 мянган ширхэг хувьцааг
23.4 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 190 хэлцэл хийгдсэн байна. Нийт 39 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20195.36 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 211.60 нэгжээр буюу 1.04% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 72.3 тэрбум төгрөг болсон байна. 2011 онд 235 удаагийн үнэт цаасны арилжаагаар 118.9 сая ширхэг хувьцааг 100.6 тэрбум төгрөгөөр, 2.4 сая ширхэг Засгийн газрын бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, 435.6 мянган ширхэг компанийн бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 341.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
удаагийн арилжаагаар 863.2 сая ширхэг үнэт цаас арилжиж, 819.3 тэрбум
төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын
гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.