Зөвлөлтийн нууц баримтыг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн нууц баримтыг дэлгэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Димитрий Медведевийн хүсэлтээр Катынийн хэрэг явдалтай холбоотой Оросын Холбооны архив дахь материалыг тус байгууллагын мэдээллийн цахим сүлжээнд байрлуулсан байгна. Онцгой нууцлалтай байсан энэ архивын материалыг 1992 онд Ерөнхийлөгч агсан Борис Ельцины үед Польшийн талд өгч байсан ажээ. Хатынын ойд 1940 онд Польшийн 4 мянган офицерийг буудан хороож булсан байдаг. Мөн Орос болон Белорусь,Украйны нутгуудад ч ийм аллага үйлдэгдсэн бөгөөд нийтдээ 22 мянган польшуудыг буудан хороож байжээ. ЗХУ-ын үед энэ материалыг машид нууцалж байсан бөгөөд тэдгээр польшуудыг Зөвлөлтийн нутагт цөмрөн орж ирсэн Германы армийнхан буудан хороосон гэж итгүүлэхийг оролдож байсан байна.

Өнөөдрөөс эхлэн интернэтэд тавигдаад байгаа долоон баримтын хамгийн анхаарал татаж байгаа  нь тухайн үеийн Зөвлөлтийн Дотоодыг хамгаалах Ардын
комиссиаратын дарга Лаврентий Бериягаас Иосиф Сталинд илгээсэн илтгэх хуудлас болж байгаа юм. Тэнд Белорусь болон Украйны нутаг дахь тухайн үеийн Дотоодыг хамгаалахын хорих газруудад байгаа хүмүүсийг ялын дээд хэмжээгээр буудан хороохыг Берия Сталинд санал болгон бичсэнийг харж болох юм. Энэ материалын дээр Сталины цэнхэр бэхээр бичсэн гарын үсэг болон “Дэмжиж байна” гэж бичсэнийг ч энэ түүхэн баримт гэрчилж байна.

Мөн эдгээр баримтын дотор ЗХУ-ын Улс төрийн товчооны протоколын хэсгүүд болон буудан хороогдсон офицерүүдийн тооллогын материалыг устгасан тухай Хрущевт илгээсэн илтгэх хуудас зэрэг багтсан байна. Мөн энэ мэдээллүүд нь хуурамч бөгөөд польшуудыг нацистууд л хороосон гэх итгэл үнэмшилтэй явдаг хүмүүст эцсийн хариу өгөх ёстолй гэж ОХУ-ын Холбооны архивынхан мэдэгджээ. Оросуудын дунд судалгаа явуулж үзэхэд Катыньд болсон энэ эмгэнэлт явдлын талаар тэдний 17 хувь нь бүр Зөвлөлт засгийн үед, 23 хувь нь өөрчлөн байгуулалтаас хойш, харин 18 хувь нь Путиныг Катыньд очсоны дараа, 16 хувь нь Польшийн ерөнхийлөгчийн эмгэнэлт ослын дараа мэдж авсан гэж хариулжээ. Харин 19 хувь нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа гэсэн байна.
   
М.Наст

Эх сурвалж BВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж