
“Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа аж. Ингэснээр тэрбээр Төрийн ордонд бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж байгаа хоёр дахь уран бүтээлч болох юм. Өмнө нь хэдхэн хоногийн өмнө “Монгол поп” төслөөрөө Төрийн соёрхол хүртсэн, дуучин Д.Болд Төрийн ордонд хүндэтгэлийн тоглолт хийж байсныг бид мэднэ. Төгөлдөр хуурч Б.Чинбат АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хүндэтгэлийн тоглолтод оролцож, Цагаан ордонд тоглож байсныг тэр бүр олон хүн мэдэхгүй байж магад.
Сонирхуулахад, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат шинэ жил болох гэж буйтай холбогдуулан “Монгол вальс” хэмээх шинэ хөгжим бичжээ. Энэхүү шинэ бүтээлээ Төрийн ордонд анх удаа эгшиглүүлж, шаргал ордонд шинэ жилийн бэлэг барих гэнэ лээ.