Баг бүрт 3.5 сая төгрөгийн санхүүжилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Баг бүрт 3.5 сая төгрөгийн санхүүжилт хийжээ

Хөвсгөл аймгийн сумдад хадлан тэжээл бэлтгэх, төмс хүнсний ногоо тариалах тоног төхөөрөмж гардуулах ажиллагаа маргааш Улиастай дахь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны агуулахад болох аж. Дээрх хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойргийнхондоо зориулан олгож буй юм байна. Тэрбээр гишүүдэд хуваарилагдсан багцаасаа 2010 онд Хөвсгөл аймгийн хөдөөгийн багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, баг бүрт 3.5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.  Харин 2011 онд аймгийн нийт сумдын хөдөөгийн багуудад хадлан тэжээл бэлтгэх, төмс хүнсний ногоо тариалах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсний дагуу 25 морины хүчтэй иж бүрэн тракторуудыг олгох аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж