Бобслейн “Дэлхийн цом”-ын тэмцээн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Бобслейн “Дэлхийн цом”-ын тэмцээн нээлтээ хийлээ

Бобслейн “Дэлхийн цом”-ын тэмцээний энэ улирлын нээлтийн гараа Австрийн Инсбрук хотын Олимпийн тосгонд боллоо. Нээлтийн гараа уламжлал ёсоор гурван төрлөөр явагдсан бөгөөд хамгийн их сонирхол татсан төрөл нь эрэгтэйчүүдийн дөрвөн хүнтэй ангилал байлаа. Энэ төрөлд дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн өрнөсөн гэхэд болно. Ванкуверийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын алтан медаль хүртэж байсан Германы баг нэг минут, 43.42 секундын амжилт гаргаснаар тэмцээнийг тэргүүлж байсан ч удалгүй Стивен Холкомбоор удирдуулсан АНУ-ын баг германчуудаас 0,3 секундын өмнө барианд оржээ. Улмаар хамгийн сүүлд уралдааны замд гарсан ОХУ-ын баг төгс байж, нэг минут, 43.05 секундын амжилтаар энэ гарааны ялагч болжээ. Ийнхүү “Дэлхийн цом”-ын тэмцээнд таван удаа түрүүлж байсан Оросын баг аваргаа хамгаалж, мөнгө, хүрэл медалийг АНУ ба Германы баг хүртсэн байна.

“Дэлхийн цом”-ын дараагийн гараа ирэх амралтын өдрөөр Италийн Чезенад болно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж