Хөлбөмбөгийн сургагч багш нарт сургалт явуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн сургагч багш нарт сургалт явуулав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо дотоодын сургагч багш нарыг төрөн гаргуулах, эдгээр төрөн гарсан багш нараар нийт Монгол Улс даяар хөлбөмбөгийн спортын багш дасгалжуулагч нарыг бэлтгэх зорилгоор анхны “D” ангиллын сургагч багш нарын сургалтыг зохион байгууллаа.

    Дасгалжуулагч болон шүүгч нарын сургагч багш нарын сургалтыг МХБХ-ны Техникийн захирал И.Отгонбаяр удирдан явуулсан байна. Нийт дөрвөн хоногийн сургалтад хамрагдагсад онолын болон дадлагын хичээлүүдэд суусан бөгөөд тэд энэхүү сургалтаар ихээхэн зүйлсийг мэдэж, сурч авцгаасан байна.

    МХБХ-оос сургалтад амжилттай хамрагдсан багш, дасгалжуулагч нарт дотоодын “D” ангиллын сургагч багш хийх эрхийн бичгийг гардуулан өглөө. Ингэснээр аймаг, сум, дүүрэг, хороодод хөлбөмбөгийн анхан шатны сургалтыг явуулах боломжтой болж байгаа бөгөөд МХБХолбоо 2012 онд Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/-той хамтран орон нутагт бүсчилсэн сургалт явуулах бэлтгэл ажлаа базааж байна.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж