Ази, Номхон далайнхан ойн асуудлаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайнхан ойн асуудлаар ярилцлаа

Ази, Номхон далайн улс орнуудын ойн салбарт анхаарлаа хандуулдаг Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөл болсон 1500 гаруй хүн Бээжин хотноо салбарынхаа тулгамдсан асуудлаар чуулжээ.

Ногоон ирээдүйн төлөө анхаарал хандуулдаг улс орнууд цугласан дээрх чуулганд Монгол Улсаа төлөөлөн Ойн газрын дарга М. Тунгалаг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй Ойн төслийн зохицуулагч Ц.Дашзэвэг, төслийн техникийн ахлах зөвлөх Доминик Рийб, “Хөгжлийн шинэ гарц” ТББ-ын тэргүүн А.Лувсандагва, Экологи, боловсролын төвийн захирал Н.Батчулуун нар оролцжээ.

Чуулган үр өгөөж өндөртэй болсон гэж төлөөлөгчид дүгнэж байна. Ямартай ч төлөөлөгчид ойн салбарын тулгамдаж байгаа асуудал, ололт амжилтаа бусад орны мэргэжилтнүүдтэй хуваалцан  тэдний туршлага, мэдлэгээс өвөртөлж иржээ.

Монгол Улсын ойн бодлогын бичиг баримтыг боловсруулж буй энэ үеэр дээрх чуулган болсноороо онцлог бөгөөд гадны ололт амжилт, туршлага ойн бодлогын баримт бичигт тусгалаа олох нь гарцаагүй гэж оролцогчид үзжээ. Монгол Улсын Ойн бодлогын баримт бичгийн үндэсний хэлэлцүүлэг тун удахгүй эхлэх юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж