Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

”Бойкот” Энхтүвшин

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр Сон­гуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэл­цүүлэгтэй холбоотой ээлжит мэ­дэгдлээ хий­лээ. Гэхдээ сар гаруйн өмнөх үлбэгэр, сул дорой байдлаасаа арай өөрөөр. Хэдэн жилийн өмнөх МАХН-ын хүчтэй улстөрчдийн нэг байсан үеэ санагдуулам тийм өнгөөр илэрхийлэв. Энэ хуультай холбоотой хоёр намын зөвшилцөл эхлэх үеэр Ардын намын бүл­гийнхэн АН-ынханд буулт хийж, түүнийгээ “Хугацаа алдахаас бол­гоомжилсон” гэдэг үгээр тайл­барлаж байлаа. Харин өчигдөр хуу­лийн төслийн шинэчилсэн най­руулгатай   холбоотой зарим асуу­далд Ардчилсан намын бүлэгтэй хэлэлцээний ширээний ард суух шийдвэр гаргажээ. Өмнөх алдаагаа тун эвтэйхнээр залруулах гэсэндээ санаатайгаар луу унжиж буй  үйл­дэл гэж үүнийг үзэхээс аргагүй. Санал зөрүүтэй байгаа асуудал нь мажоритар давамгайлсан 48 тойрог, пропорциональ агуулсан 28 тойрог хооронд нэр дэвшигчдийг шилжүүлэхтэй холбоотой аж. Тэгсэн атлаа тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан батлах ёстой гэсэн нь бас л ойлгомжгүй санагдлаа. Хугацаа алдах хувилбарыг АН-ынханд тул­гаж байгаа хэр нь хэний ч санаанд багтамгүй тов зарлав. Магадгүй саяхан болсон Ардын намын бага хурлын үеэр Ө.Энхтүвшин гишүүнийг тус намынхан нарийн бичгийн дарга болгосонтой энэ бүхэн холбоотой байж болох юм. Гол өрсөлдөгчөө ингэж бойкотлох замаар намын нэр хүндийг өсгөх даалгаврыг түүнд өгсөн ч юм билүү.

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж