Албан газрын үүдэнд хальтирч унавал цас цэвэрлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Албан газрын үүдэнд хальтирч унавал цас цэвэрлүүлнэ

Өвлийн ид цаснаар гадуур явж байгаад хальтирч унавал хэн нэгнийг буруутнаар тог­тоож шийтгэнэ гэнэ. Энэхүү шийтгэлийг Захиргааны ха­риуцлагын тухай хуулиар зохицуулна гэж байгаа. Ийм шийд­вэрийг нийслэлийн За­хи­­рагчийн ажлын албанаас гар­гасан бөгөөд хэрэгжиж эх­лээд нэлээд хэд хонож бай­­на. Гэтэл байгууллагууд энэ­хүү шийдвэрийг дагаж мөр­дөхгүй байгаа нь хараг­даад байна. Нийслэлийн хэм­­жээнд үйл ажиллагаагаа явуул­даг байгууллагууд энэ шийд­вэрийг эсэргүүцээд хэ­рэг­жүүлэхгүй байна уу, эс­вэл энэ шийдвэр нь асуу­далтай байна уу. Үнэнийг хэ­лэхэд цас орсон үед гадуур явган явах шиг хэцүү ажил даанч байхгүй. Тэр дундаа Сүхбаатарын талбайгаар дайрч өнгөрөх шаардлага гар­вал бүр ч баларна гэсэн үг. Яг л мөсөн дээр явж бай­гаа юм шиг, хальтирч унах байнгын бэлтгэлтэй байх шаардлага гарна. Ер нь Сүхбаатарын талбай гэлтгүй нийслэлд үйл ажиллагаагаа явуул­даг бүх л компаниуд гад­нах талбайгаа гантигдаж ирээд л янзалдаг. Гэтэл өвөл болохоор нөгөө гантиган зам нь дан мөс болж хувирдаг нь үнэн дүр төрх. Тэгэхээр нийс­лэлийн Захирагчийн аж­лын албаны гаргасан дээрх шийдвэр нүдээ олсон юм шиг харагдана. Гэхдээ манай Мон­голчууд чинь их сийрэг тол­гойтой хүмүүс шүү дээ. Мөн­гөгүй болсон оюутнууд бай­гууллагын үүд бараадаж хальтирч унаад бай­даг болчих вий дээ. Аль нэг байгууллагын үүдэнд хальтирч унасан хү­нийг өмгөөлж тухайн бай­гууллагыг торгож болох ч энэ нь торгуулж байгаа ком­панидаа хүнд дарамт бол­но. Тиймээс нийслэлийн Захи­рагчийн ажлын албанаас бас нэг захирамж гаргачихвал болмоор байна. Ерөөсөө өв­лийн цагт явган явж байгаа хүмүүс гутлынхаа уланд даавуу нааж яагаад болохгүй гэж. Байгууллагууд л цас цэвэрлэх ёстой, хальтирч унасан хүний гомдлыг барагдуулах ёстой гээд шахаад байхаар арай л шударга биш байна. Явган хүн хүртэл хариуцлага хүлээдэг болчихвол энэ асуудал ший­дэгдэх бус уу. Гутлынхаа уланд даавуу наасан хүн аль нэг байгууллагын үүдэнд халь­тирч унавал тухайн бай­гууллага хариуцаж гомдлыг нь барагдуулдаг болъё. Харин гутлынхаа уланд даавуу наа­гаагүй хүн албан газрын үүдэнд хальтирч унавал тухайн албан газрын үүдний цасыг цэвэрлэдэг болгоё. Ердөө ин­гээд шийдчихэж болох л юм байна.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж