“Гоёл”-ын хөтөлбөр өөрчлөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

“Гоёл”-ын хөтөлбөр өөрчлөгджээ

Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл-2012” тун удахгүй болох гэж байна. 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл-2012” наадам нь энэ жил загварын долоо хоногоор эхлэх гэнэ. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулсаар ирсэн “Гоёл-2012” наадмын загварын долоо хоног арванхоёрдугаар сарын 10-14-ны хооронд “Ramada” зочид буудалд болно. Харин шилдгүүдийн тодруулах наадам арванхоёрдугаар сарын 15-нд 19.00 цагт Соёлын төв өргөөнд болох аж.

Энэ өдөр Монголын 13 дахь топ моделийг нэрлэж, шилдэг дизайнеруудыг шалгаруулна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж