Хятад сэргээгдэх эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Хятад сэргээгдэх эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагч боллоо

Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч орон Хятад улс боллоо хэмээн Наннин хотноо болсон чуулга уулзалтын үеэр мэдэгджээ. Тус улсын Хүн ам, байгалийн баялгийн үндэсний комиссын дэд дарга Ван Юүкин  “2010 онд Хятад улс сэргээгдэх эрчим хүчинд нийтдээ 300 тэрбум юань буюу 47.31 тэрбум ам.доллар зарцуулж, бусад орныг ардаа орхисон” хэмээн мэдэгдсэн байна.
2011-2015 онд энэ салбарт 3000 тэрбум юань буюу 473.1 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. Бүтээн байгуулалт хурдацтай өрнөж буй дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсад байгалийн нөөц баялгийн асуудал тулгамдаад байгааг Ван Юүкин мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ. Хятадын Засгийн газар улс орныхоо эдийн засгийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх хэрэгтэйг маш сайн ойлгож, энэ талаар идэвхийлэн ажиллаж байгааг нэмж хэлсэн байна.
China Daily-гээс М.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж