Фэйсбүүкчид хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкчид хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

“Сүхбаатар аймаг” группийн гишүүдийн анхны уулзалтын гол зорилго нь “Ганга” нуур болон “Талын агуй”-г сэргээн хамгаалахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг нээлттэй хэлэлцэж, хөрөнгийн анхны эх үүсвэрийг бүрдүүлэх явдал байсан. Дуудлага худалдаа болон хандиваар цугларсан мөнгө нь шаардлагатай хөрөнгийн тун бага, магадгүй ганц хувийг ч бүрдүүлсэн байж мэднэ. Гэхдээ тулгамдаад байгаа асуудалд нутгийн олны анхаарлыг татаж чадсан. Ганга нуурыг хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө улсын төсөвт тусгагдсан гэсэн таатай мэдээллийг БОАЖГ-ын дарга М.Идэрбат дуулгасан. Харин Талын агуйн тухайд хараахан хэлэлцээгүй байгаа орон нутгийн төсөвт тусгах шаардлагатай болов уу. Үүнээс гадна нутгийн иргэд, бизнесмэнүүдийн дэмжлэг ч чухал юм.

Энэхүү уулзалт нь Улаанбаатар хотод суралцаж, ажиллаж, амьдарч байгаа Сүхбаатарын гаралтай залуус, ахмадуудын хэн хэн нь нутгаа гэсэн сэтгэлийг үргэлж тээж явдаг юм шүү гэдгийг харуулж чадсанд ач холбогдол нь оршиж байгаа юм. Уулзалтанд нийт 240 орчим хүн оролцсон. Үүний дотор 600 шахам километрийн зайд орших Баруун-Уртын фэйсбүүкчид ч байлаа.

Эх сурвалж: www.munkhculuun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж