”Сүхбаатар аймаг” уулзалтаар хэлэлцсэн асуудлууд

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

”Сүхбаатар аймаг” уулзалтаар хэлэлцсэн асуудлууд


ГАНГА НУУР МААНЬ ЗӨВХӨН ДУУНД МӨНХРӨӨД Л ҮЛДЧИХ ВИЙ ДЭЭ …

/Энэ л эмзэглэл биднийг уулзуулсан/
Ганга нуураас явсан хун
Намартаа заавал эргэдэг
Ганга нуураас явсан хүн

Насандаа заавал ирдэг юм гэсэн дууны мөрийг Сүхбаатарчууд аялах дуртай. Олон дуу, шүлгэнд мөнхөрсөн “Ганга” хэмээх энэ нуур тийм ч том биш, ердөө л  2.1 км урт, 1.5 км өргөн. Эргийн урт 6.2 км бөгөөд нийт талбай нь 2.2 км.кв, хамгийн гүн хэсэг нь 1.6 м. Хангайн хүмүүст “бяцхан” санагдаж болох ч нутгийн бидэндээ мэлтэлзсэн том нуур.  Тэгээд ч гал, ус хоёрыг басч болдоггүй гэдэг.

Үеийн үед хүн малаа ундаалж ирсэн, дарьганга нутгийн амин нүдэн болсон энэ нуурын ус сүүлийн жилүүдэд эрс татарч байгаа нь нутгийнхны сэтгэлийг түгшээж байгаа. Шалтгаан нь өнөөх л дэлхийн дулаарал. Манай орны хувьд зүүн бус нутагт дулаарал илүү эрчимтэй явагдаж байгааг эрдэмтдийн судалгаа нотолж байна. Тодруулбал, сүүлийн 70 жилийн дотор энэ бүс нутгийн уур амьсгал  2.030С-аар дулаарсан бөгөөд дулаарлын эрч нэмэгдсээр 1991-2009 оны  хооронд  0.0500С/жил-ийн хурдтай болсон байна. Үүний зэрэгцээ халуун өдрийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 1961-1990 оны хооронд 30.00С-аас халуун өдрийн тоо жилд дунджаар 19.4 байсан бол 1991-2007 оны үед  24.1 болж нэмэгджээ.  Ийнхүү жилийн дулаан улиралд агаарын температур огцом нэмэгдэж байгаа боловч түүнийг дагаад хур тунадас зохих хэмжээнд өсч чадахгүй байгаа нь бүс нутагт тохиолдож байгаа нуур цөөрөм, булаг шандын ус татрах, цөлжилт, хуурайшлын гол шалтгаан болж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

 Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж