Бүтэн жилийн эцэст сахлаа хусав

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Бүтэн жилийн эцэст сахлаа хусав

Бельгийн радиогийн хөтлөгч Коен Филлет шинэ Засгийн газар эмхлэн байгуулах тухай сөрөг хүчний тэмцэл хэтэрхий сунжирч байгааг эсэргүүцэн бүтэн жил сахлаа ургуулсны эцэст хуслаа. Учир нь тус улсад сөрөг хүчнээс бүрдсэн шинэ Засгийн газар байгуулагдан ажлаа эхлэхээр болсон юм.


Бельгийн жүжигчин Бенойт Пуелвуурд энэ оны нэгдүгээр сард шинэ Засгийн газрыг шаардан сахлаа ургуулахыг нийт эрчүүдэд уриалсан бөгөөд 800 орчим эр түүнтэй нэгдсэн ажээ. Гэвч тэмцлийн явцад дийлэнх нь шантран сахлаа авсан ч Коен тэргүүтэй цөөхөн хүн бууж өгөлгүй үнэнч үлдсэн байна. Түүний сахал бараг цээжээ хүртэл урт ургажээ.


Өнгөрсөн долоо хоногт Бельгийн улс төрийн зургаан нам зөвшилцөлд хүрч, шинэ Засгийн газар эмхлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж