ХХБ-ны зуун айл тооцооны төв үүд хаалгаа нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

ХХБ-ны зуун айл тооцооны төв үүд хаалгаа нээлээ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 1.8 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 167.4 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

Монгол улсын арилжааны ууган банк гэсэн өндөр нэр хүндийг өргөж явдаг Худалдаа, хөгжлийн банк 12-р сарын 5-ны билэгт сайн өдөр Сүхбаатар дүүрэгт “Зуун айл” тооцооны төв гал голомтоо бадрааж, тэргүүлэгч банкны шилдэг, шуурхай, мэргэжлийн үйлчилгээг байгууллага болон иргэдэд үзүүлж эхэллээ.

“Зуун айл” тооцооны төв нь харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байгаа бөгөөд 2012 оны 1-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээ авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох гэх зэрэг олон төрлийн урамшуулалтай боллоо.

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн ХХБ-ны “Зуун айл айл” тооцооны төвөөр ажлын өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд, Бямба гаригт 11:00-17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
 

Хөгжил дэвшилд хамтдаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж