
Болохгүй зүйл гэж үгүй гэдэг. Тэр нэгэн өдөр шил ба өнгөгүй тунгалаг эдээс шинэ санаа сэдсэн нь энэхүү хачирхалтай байгалийн гэрэл болох үзэгдэл байжээ.
Голландын “Филипс” компанийн судлаачид уг нээлтээ био гэрэлд идэвхтэй бактери, жишээлбэл амьд организм болох гэрэлт цох, цох хорхой шиг ижил замаар гэрэлтүүлэх үзэгдэл гэж тодорхойлжээ. Био гэрэлтүүлэг гэх энэ хачирхалтай зүйл нь “люциферэйс” гэгдэх фермент “люциферин” хэмээх гэрэл ялгаруулдаг молекултай химийн урвалаар харилцан нөлөөлсний үндсэн дээр бүрэлддэг байна. Ингэхдээ төмөр хүрээн дотор бактери үржүүлдэг ба түүнд метаны хий дүүрэхэд уг гэрэл нь ногоон өнгөөр гэрэлтэх аж. Филипсийнхэн эдгээр биологийн технологи нь өдөр тутмын амьдралдаа, гэртээ энгийн буй хүчин чадлыг хэрхэн ашиглах тухай шинээр тодорхойлоход туслах юм гэв. “Цаашид энэ технологи байгаль орчныг бохирдуулдаггүй, байгалийн эрчим хүчийг их зарцуулдаггүй байх шийдлийг улам боловсронгуй болгож, хүний амьдралд хэрхэн ойртуулж, ашиг тусаа өгөх тал дээр анхаарна” гэж Филипс дизайн”-ийн шинэ нээлтийн хэсгийн захирал Клив ван Хирден мэдэгдсэн байна. Филипсийнхэн шинээр бий болох уг гэрэлтүүлгээр магадгүй замын хажуу тэмдэглэгээ, нислэгийн шат болон анхааруулгын туузанд ашиглаж болох ажээ.