
2006 оноос эхлэн “Гүн галуутай” сургуулийн урлагийн гүнзгийрүүлсэн ангид элсэн суралцсан 94 ангийнхан саяхан “Бидний бахархал” нэртэй тайлан тоглолтоо хийж, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ том бэлэг барьсан юм. 94 ангийнхан цэнгээнт, ардын, латин америк зэрэг бүжиглэхгүй бүжиг дуулахгүй дуу байхгүй гэдгээ тоглолт үзсэн үзэгчид болон Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нарт харууллаа.
Тоглолтын үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат 94 ангийн багш Г.Дулмаа, СТА бүжиг дэглээч Ц.Балжинням нарын энгэрийг Ардын хувьсгалийн 90 жилийн ойн медалиар мялааж, “Би анх бяцхан хүүхдүүдтэй энэ ангийг нээж байхдаа хэзээ нэгэн цагт эдгээр хүүхдүүдийнхээ урлагийг тоглолтыг үзнэ дээ хэмээн бодож байсан. Хүнд есөн хүсэл гэж байдаг бол өнөөдөр нэг нь биелэж, хүүхдүүдүүдийнхээ тоглолтыг үзэн бахархаж байна” хэмээн авъяасыг үнэлж, урлагийнх нь хэрэгцээнд мөнгөн хандив өргөв. Мөн 94 ангийнхан энэ өдөр ангиараа Монголын хүүхдийн ордны Авъяас алтан медалиар энгэрээ мялаалгаж баяр дээрээ баяр нэмсэн сайхан үйл явдал тохиолоо.
Эрх чөлөөний одонт Багануур дүүргийн Ардчилсан намынхан бүх нийтийн биеийн тамирыг дэмжих Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж “Өвлийн цагаан өдрүүд” хөтөлбөр зохион байгуулжээ. Хөтөлбөр өнгөрсөн бямба гаригт тус дүүрэгт нээлтээ хийж, спортын таван төрөлт тэмцээн зохион байгууллаа. Нээлтэд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат урилгаар оролцож нийт тамирчдад амжилт хүссэнээр таван төрөлт спортын тэмцээн эхэлсэн юм.
“Өвлийн цагаан өдрүүд” хөтөлбөр бүтэн өвлийн турш үргэлжилж “Цасан угалз” цасны баяр, “Шинэ цаг ирлээ” шинэ жилийн баяр, “White party” зэрэг олныг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулагдах ажээ.