Саддам Хуссейны дипломатчийг цаазлахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Саддам Хуссейны дипломатчийг цаазлахыг эсэргүүцэв

Саддам Хуссейны үед Иракийн шилдэг дипломатч байсан Тарик Азизийг цаазаар авах гэж буй талаар тус улсын Ерөнхий сайдын зөвлөх мэдэгдсэн байна. Тэрбээр “Түүнийг цаазаар авах нь гарцаагүй. Гэвч Америкийн цэргийн хүчин тус улсаас гарсны дараа энэ ажиллагааг явуулах болно” гэж ярьжээ. Харин Тарик Азизийн өмгөөлөгч Ерөнхий сайдын туслахын мэдэгдэлд цочирдож, "Засгийн газар ийм болчимгүй алхам хийж, улс орны хувь заяаг хавцал руу унагах гэж байгаа гэдэгт итгэхгүй байна” гэж хэлжээ. Иракт цаазаар авах ялын тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж буй бөгөөд Ерөнхийлөгч авч үзээд 15 хоногийн дотор гарын үсэг зурах үлджээ. Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хуссейны дэглэмийн үед гадаад хэргийн сайд асан Тарик Азизийг 2003 онд Америкийн цэргийнхэн баривчилсан юм. 2006 онд Саддам Хуссейныг дайны гэмт хэрэгт ялласан шүүх хуралд оролцохдоо Тарик Азиз хүнд өвчтэй байжээ. Уг шүүх хурлаас нэг жилийн дараа Саддам Хуссейныг цаазаар авсан. 2010 онд Иракийн дээд шүүх Тарик Азизд Саддам Хуссейны дэглэмийн үед шашны өөр урсгалын намуудыг хавчин шахаж байсан хэрэгт буруутгаж, цаазаар авах ял оноосон байна.  Тарик Азизийн гэр бүлийнхэн шүүх хурал түүнд цаазаар аваачих ял оноосонд итгээгүй аж. Тарик Азизийн охин  "Миний аав энэ улсын төлөө 22 жил зүтгэж, Америкийн цэргүүдэд өөрөө баривчлагдсан. Учир нь аав маань буруу зүйл хийгээгүй учраас юунаас ч айгаагүй” гэжээ.  Тарик Азизийн өмгөөлөгч түүнд цаазаар авах ял оноосон нь улс төрийн явуулга гэж үзэж байгаа юм. Тарик Азиз 1981-2003 оны хооронд Саддам Хуссейны шадар сайдаар ажиллаж байжээ. Иракийн шилдэг дипломатч асан Тарик Азизд цаазаар авах ял оноосныг Хүний эрхийг хамгаалах Олон улсын “Amnesty International” компани буруутгажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж