
шилжүүлэхийг эсэргүүцэж, Их Британийн дээд шүүхэд давж заалдсан байна.
Хүчингийн хэргээр байцаагдаж буй Жулиан Ассанжи бараг жил шахам гэрийн
хорионд байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард хэргийг
шилжүүлэхгүй байхыг Их Британийн шүүхээс хүссэн боловч амжилт олоогүй
юм. Жулиан Ассанжийн өмгөөлөгчид түүнийг Их Британид үлдээхээр дөрвөн
удаа давж заалдсан боловч шүүхийн Лорд хэрэгсээгүй ажээ.
“WikiLeaks”-ийг
үндэслэгч Жулиан Ассанжийг өнгөрсөн 2010 оны наймдугаар сард Шведийн
хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж, баривчилсан юм. Шведийн
прокурор дээрх хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалт явуулахын тулд түүнийг
шилжүүлэхийг шаардсан. Харин Жулиан Ассанжи өөрт нь тулгасан хэргийг
улс төрийн явуулга гэж үзэж байгаа бөгөөд ямар ч улсын хуулийг зөрчөөгүй
гэж мэдэгдсэн байна. Харин Их Британийн хууль сахиулагчид энэ хэрэг
АНУ-ын гадаад харилцааны нууц материалуудыг дэлгэсэн “WikiLeaks” сайттай
ямар ч холбоогүй гэж байгаа юм.
Н.Энх