Архангайчууд “Болор цом”-д бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Архангайчууд “Болор цом”-д бэлтгэж байна

Сүүлийн жилүүдэд Дархан-Уул, Орхон аймагт гэхчлэн хөдөө орон нутагт зохион байгуулах болсон “Болор цом” яруу найргийн наадам энэ удаа Архангай аймагт зочилно. Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран энэ оны арванхоёрдугаар сарын 10-11-ний өдөр Цэцэрлэг хотноо яруу найргийн “Болор цом-29” наадмыг зохион байгуулах юм. Тус аймагт анх “уригдаж” буй яруу найргийн “Болор цом” наадамд Улаанбаатар хотоос 30-40 найрагч оролцох бөгөөд нийт 90 гаруй хүн энэ удаагийн наадамд шүлгэн хүлгээ сойх аж. “Болор цом” наадмын төлөөлөгчид энэ сарын 10-нд Булган ууланд гарч Бурхан багшийн сэрэг дүрийг үзэж, сонирхон дурсгалын зураг татуулах бөгөөд Их тамир, Цэнхэр сумыг зорих нь ээ. Тус сумдад “Ардын уран зохиолчдын уулзалт, өдөрлөг” болох юм. Үдээс хойш нь ЗДТГ-ын хурлын танхимд Ардын уран зохиолчид, “Болор цом”-ын эзэд аймгийн  төвд оюутан, сурагчидтай уулзалт хийж, орой нь Архангай аймгийн хөгжимт драмын театрт иргэдтэй уулзах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж