Америк боксчин Виталий Кличког тулаанд дуудлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Америк боксчин Виталий Кличког тулаанд дуудлаа

Америк боксчин Фрес Окендогийн менежер Том Цатас өөрийн боксчиноо Виталий Кличкотой тулалдахад бэлэн гэжээ. Энэ тухай Boxingscene мэдээлсэн байна. Менежерийн хэлснээр "Николай Валуев Кличкотой тулалдахаас татгалзсан тул Кличко Америкийн Жеймс Тоуни, Кубын Одланьер Солисом болон Окенда нарын хэн нэгэнтэй тулалдах ёстой. Гэхдээ 2008 оны 12 дугаар сард Тоуны Окендо хоёрын дунд болсон тулаан маргаантай байсан. Яг үнэн хэрэгдээрээ бол манай боксчин түрүүлсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс хэрэв Кличко Окендотой тулалдвал тэр дээрх хоёр тамирчнаас хамаагүй илүү гэдгийг нотлоод өгөх болно" гэжээ.
   37 настай Окендо мэргэжлийн рингэнд 37 тулаан хийж 32 удаа ялалт байгуулан таван удаа ялагдал хүлээжээ. 2010 онд хоёр сард тэр Америкийн Деметрис Кингийг буулган авсан юм.
   Харин Кличко Валуев нарын халз тулаан 2010 оны 5 дугаар сарын 29-ны өдөр болохоор товлогдсон боловч ч өнгөрсөн оноос хойш одоо хүртэл хэлэлцээр ямар нэг үр дүнд хүрэхгүй байна. Хоёр тал санхүүгийн асуудал дээр тохироонд хүрч чадахгүй байгаа юм.
                                                                                                                           Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж