“Нюанс”-ийн төрсөн өдрийн баярт урья

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

“Нюанс”-ийн төрсөн өдрийн баярт урья

Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан өнөөдөр 10 нас хүрч байна. Нэгэн гайхалтай үдшийг фенүүдтэйгээ хамт өнгөрүүлэхээр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн тэдний баяр энэ үдэш 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох юм. Тоглолтод “Нюанс”-ынхны өнгөрсөн 10 жилийн хугацаанд туурвисан дөрвөн цомог, 100 гаруй уран бүтээл, 20 клипний дээжээс шилдэг, хит гэсэн дуунууд эгшиглэх ажээ. Тоглолтын тасалбар хэдийнэ зарагдаж дууссан бөгөөд тасалбараас хоцорсон фенүүд нь дахин тоглох хүсэлт тавьсаар байгаа гэнэ. Харин хамтлагийн залуус “Хүн төрсөн өдрөө нэг л өдөр тэмдэглэдэг. Тиймээс бид ч бас нэг өдөр тэмдэглэнэ. Тэгвэл илүү үнэ цэнэтэй байх болов уу” хэмээн хариулжээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж