
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлан-Биеийн тамир, спортын газрын урилгаар манай оронд хамтарсан бэлтгэл базаахаар ирээд байгаа ОХУ-ын Буриадын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өнөөдөр 10.30 цагаас албан өрөөндөө хүлээн авах гэж байна. ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч, Оросын гавьяат дасгалжуулагч Андрей Бузиний ахалсан энэхүү багт ДАШТ-ий гурван мөнгөн медальт Любовь Волосова, ОХУ-ын аварга Дарима Санжеева зэрэг Оросын I болон II шигшээ багийн есөн гишүүн багтжээ.
Т.Маша