
Энэ удаагийн сонгуулийн үр дүн төгсгөлийнх биш бөгөөд 2012 оны нэгдүгээр сар хүртэл дахин хоёр шатны сонгууль явагдана. Арванхоёрдугаар сарын 5-нд эхэлж байгаа хоёр дахь шатны сонгуулийн дараа гарсан үр дүнг эхний шатныхтай нэгтгэн парламентыг байгуулах юм. Шинэ парламент нь 100 хүнтэй комисс байгуулан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин