Porsche бүх Panamera-гаа эргүүлэн татлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Porsche бүх Panamera-гаа эргүүлэн татлаа

Хүчин чадал сайтай спорт загварын машинууд үйлдвэрлэдэг Германы “Porsche AG” чанараараа гайхагддаг. Гэвч тус компани нэр хүндээ унаган “Panarema” загварын үйлдвэрлэсэн бүх машинаа эргүүлэн татаж засвар хийх шийдийг өчигдөр гаргасан талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Тус загварын машин худалдаанд гараад хэдхэн сар болж байгаа бөгөөд маркетингийн ихээхэн дуулиантайгаар нийтэд танилцуулагдаж байсан юм. Энэ үйл явдал нь “Toyota Motor Inc” компанийн автомашинуудын чанартай холбоотой шуугиан намжиж амжаагүй байхад болж байна. “Panarema grand tourer” загвар нь “Porsche” компанийн дэвшлийг шинэ төвшинд гаргасан загвар бөгөөд бусад автомашин үйлдвэрлэгчдийн “Maserati Quattriporte”, “Mercedes-Benz CLS” зэрэг купе загваруудтай өрсөлдөж байгаа.
Сүүийн жилүүдэд “Porsche” компани чанараараа салбараа хошуучлагчийн нэгд зүй ёсоор багтаж байсан. Тус компани зарагдсан 11,300 ширхэг “Panarema” загварыг цөмийг нь татаж үйлчилгээ, засвар хийх бөгөөд суудлын даруулга бүс чангалагчид гэмтэл байгааг засах болно гэж мэдэгдсэн. “Porsche AG” компанийн хувьцааны 51 хувийг “Porsche SE”, үлдсэн хувийг нь “Volkswagen” компани эзэмшдэг. Энэ мэдээлэл “Volkswagen” компанийн нэр хүнд, үзүүлэлтэд шууд бусаар нөлөөлж магадгүй. Ханновер хотод байдаг “Volkswagen” компанийн үйлдвэр Лейпциг  хотод байрладаг “Porsche”-д “Panarema” загварын машины их биеийг үйлдвэрлэж нийлүүлдэг.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж