Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн  нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт : 22 градус  хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт

876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж