Оюутнууд шөнийн эргүүл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Оюутнууд шөнийн эргүүл хийлээ

Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн инженерийн их сургуулийн 10 сонсогч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран "Оюутан эргүүл-2011" хоёр хоногийн аяныг  өнгөрөгч амралтын өдрөөр зохион байгуулжээ.  Архи, согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийн эсрэг  оюутан залуус нэгдэж, цагдаагийнхантай хүч хавсарсан эргүүлийг Баянзүрх дүүргийн 28 хороонд хийсэн байна. Нийслэлийн дүүргүүдээс газар нутаг, хүн амын тоогоороо дээгүүрт орох тус дүүрэгт  согтууруулах ундаагаар үйлчилдэг 300 гаруй цэнгээний газар байдаг аж. Шөнийн эргүүлд цагдаагийн алба хаагчид, оюутнуудаас бүрдсэн  1000 гаруй хүн  оролцжээ. Тэд  иргэдийг баяр ёслолоо архигүй тэмдэглэж, эрүүл нийгмийн төлөө нэгдэхийг  уриаллаа.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж