“Рэд Уингс”-ийн хожлын цуврал зогслоо

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

“Рэд Уингс”-ийн хожлын цуврал зогслоо

Долоо дараалан ялалт байгуулаад байсан “Детройт Рэд Уингс” баг өнөөдөр Үндэсний хоккейн лигийнхээ ээлжит тоглолтыг “Колорадо Эвеланш” багийн эсрэг хийлээ. “Детройт Рэд Уингс” баг хожлын цувралаа найм болгох зорилготой “Пэпси центр”-т зочилсон. Хүчирхэг “Улаан жигүүрүүд” тоглолтын салхийг хагалж, 15 дахь минутад тооны харьцааг 1:0 болгосон. Иохан Франзен улирлын 12 дахь гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна. Харин хоёрдугаар үе эхлээд 30 секунд ч болоогүй байхад Райн О Рэйлли онооны самбар дээр нэрээ гаргаж, тоог тэнцүүлжээ. О Рэйлли сүүлийн гурван тоглолтод дараалан гоол оруулсан байна. Үүнээс ердөө хоёр минутын дараачаар Пол Стастни хүний давуу байдлаа ашиглан гоолдсоноор “Колорадо Эвэланш” тоогоор илүү гарчээ. “Детройт”-ийн хүчирхэг гурвал болох Зеттерберг, Клэйри, Бэртуззи нарын довтолгоо амжилт олж, Хенрик Зеттеберг гуравдугаар үеийн тав дахь минутад тоог 2-2 болгож тэнцүүлсэн гоолыг эздийн хаалганд оруулжээ. Гэсэн ч үүнээс хойш минут эздийн хяналт дор явагдсан гэхэд болно. 10 дахь минутанд Ти Жэй Галиарди “Эвэланш”-ийн хожлын гоолыг “Детройт”-ийн хаалганд хийсэн бол сүүлчийн минутанд Райн О Рэйлли хоосон хаалганд багийнхаа дөрөв дэх шайбыг гоол болгосноор тус тоглолтод 4:2 харьцаатай “Колорадо Эвэланш” баг ялалт байгуулсан юм. Ийнхүү “Рэд Уингс”-ийн хожлын цуврал зогслоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж