Татварын зөвлөхүүдийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Татварын зөвлөхүүдийн хурал боллоо

Ази номхон далайн орнуудын татварын зөвлөхүүдийн олон улсын хурал Индонезийн Бали аралд болжээ. Тус хуралд “ТИНЗ” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Алтанзаяа тэргүүтэй төлөөлөгчид Монголыг төлөөлж оролцсон байна.  Хуралд Австрали, Япон, Солонгос тэргүүтэй 16 орны 250 гаруй төлөөлөгч иржээ. Салбар хуралдаанд Хонконг, Хятад, Энэтхэг, Малайз зэрэг орны төлөөлөгчид “Татвараас зайлсхийхийн эсрэг журам” сэдвээр илтгэл тавьсан бол Япон, Вьетнам, Энэтхэг, Австралийн төлөөлөгчид “Үнэ шилжүүлэлтийн өнөөгийн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг явуулжээ. Энэ удаагийн гүйцэтгэх ажилтны хуралдаанаас гаргасан гол зөвлөмж нь хөгжиж буй гишүүн орнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр санал нэгдсэн явдал байжээ.

Т.Маша  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж