Машинд түлхүүр тааруулдаг хүүхдүүдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Машинд түлхүүр тааруулдаг хүүхдүүдийг илрүүлжээ

БНСУ-д үйлдвэрлэсэн автомашинд түлхүүр тааруулан хулгайлдаг байсан 16-17 насны С, У, Б нарын хүүхдүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлэн саатуулжээ. Тэд тус дүүргийн нутгаас ил зогсоолд тавьсан “Аксент”, “Грейс” зэрэг найман автомашинд түлхүүр тааруулан жолоодож явдаг байсан аж. Хүүхдүүд “Бид машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөн түлхүүр тааруулсан. Эд зүйлийг нь тонож худалдаагүй” гэж мэдүүлжээ. Мөн Баянгол дүүрэгт автомашины эд анги хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Тэд орон сууцны орцны жижүүрээр ажилладаг залуугаар толгойлуулан  дохиололгүй,  орцных нь гадаа тавьсан автомашины толь, дохио, гэрэл гэх зэрэг эд зүйлийг нь тонож, “Да хүрээ”, “Өгөөмөр” захын ченжүүдэд хямдхан худалддаг байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж