“Ремикон” хаалттай хүрээнд нэмэлт хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

“Ремикон” хаалттай хүрээнд нэмэлт хувьцаа гаргана

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ремикон” ХК-иас нэмэлт хувьцаа гаргаж буй талаараа өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Анх 2008 онд эхний хувьцаагаа гаргаснаар хөрөнгө босгож, үйлдвэрээ байгуулж байсан тус компанийн 2011 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангийн цэвэр ашгийн хэмжээ тооцоолж байснаас хоёр дахин давсан үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн компанийн борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Тиймээс ирэх онд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж, Улаанбаатар хотод хоёр дахь үйлдвэрээ байгуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулах явуулын үйлдвэрийн цогц шийдэлтэй болохоор зорьсон байна. Мөн Дундговь аймгийн Даланжаргалан суманд цементийн үйлдвэр байгуулахаар ажиллаж буй гэнэ. Ингэхдээ тус үйлдвэрийн эхний санхүүжилтийг нэмэлт хувьцаанаас олохоор шийдвэрлэжээ. Үүний дагуу “Frontier Securities” үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр нэмэлт хувьцаа гаргах бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрлөө хэдийнэ авчээ.

“Ремикон” ХК-иас гарга буй нэмэлт хувьцааг хаалттай хүрээнд арилжих бөгөөд борлогдоогүй хувьцааг Хөрөнгө оруулалтын банк 100 хувь санхүүжүүлж, худалдан авах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байна. Хаалттай хүрээнд ойролцоогоор нэг бүр нь 190 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 39 сая ширхэг үнэт цаасыг санал болгох бөгөөд “Frontier Securities” компанитай байгуулсан гэрээний дагуу 8,5 сая ам.доллар татан төвлөрүүлэх ажээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж