Хятад машин борлуулалтаараа АНУ-ыг гүйцэв

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Хятад машин борлуулалтаараа АНУ-ыг гүйцэв

Энэ тухай Хятадын хөгжил шинэчлэлийн асуудал хариуцсан үндэсний комиссийн аж үйлдвэрийн хөгжлийг зохицуулагч газрын тэргүүн Чен Бин мэдээлэв. Тэрбээр дотоодын зах зээлээ автомашинаар хангахтай холбогдуулан Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого нь машины борлуултад нааштай нөлөө өгсөн талаар онцолжээ. Одоогийн байдлаар тус улсад суудлын тэрэгний эрэлт хэрэгцээ 28 хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, автомашины үйлдвэрлэлтээ 12 сая болтол нэмэгдүүлсэн юм. Энэ нь АНУ- тай харьцуулбал 1.5 саяар илүү байгаа аж. АНУ-д “General Motors Co” болон “Ford Motor Co” компаниудын гаргасан тайлангаар 10.5 сая автомашиныг худалдаалаад байна.

Харин Японы машин үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд таарах, хэрэглэгчдийн санаанд нийцэх машин үйлдвэрлэхээр хичээж эхэлжээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Гуанчи Хонда Автомашины Компани болон Хондагийн хамтарсан үйлдвэрлэл Ли Ниан брэндийн Ли Ниан S1 загварын машин гаргаснаа зарласан юм. Харин энэ хавар гэхэд уг машин бусад пүүсүүдийн амжилтыг давах төлөв бий.

“Бид залуучууд болон анх машин авч байгаа хүмүүст зориулсан шинэ загвар гаргаж өрсөлдөнө” гэж Хонда компаний Хятад дахь салбарыг хариуцсан дарга Сэйжи Курайши ярьжээ. Ниссан компанитай хамтарсан үйлдвэр 2012 онд Хятадын Венуциа брэндийн нэр дор уг загварын машинаа зах зээлд нийлүүлэхээ зарласан байна. Мөн Тоёота Мотор Корпораци Шанхай хотод судалгааны төв нээж, 2010 он гэхэд нэг сая юаниас бага үнээр зарж болох хямд машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Гэвч энэ бүх зүтгэл чармайлтаас үл хамааран Японы машин үйлдвэрлэгчид Хятад дахь зах зээлээ хадгалахын тулд “Зөвхөн тэнд худалдаалах оргиналь брэнд үйлдвэрлэнэ” хэмээн зарлаад байгаа. Япончууд өсөж буй Хятадын зах зээл дээр үлдье гэвэл Женерал Моторс болон Францын машин үйлдвэрлэгч PSA Peugeot Citroen шиг хүчтэй тэмцэх хэрэгтэй болоод байна.

Японд Хондагийн Fit загвар хамгийн ихээр борлогддог машинд тооцогддог. 2007-2008 онд АНУ-ыг энэхүү Fit байлдан дагуулсан юм. Энэ амжилт Тоёота компанид Европ хийгээд Хятадад хэдэн саяар нь автомашинаа борлуулах нэг ёсны дуудлага болжээ.

2010 онд Хятад улсад 18 сая машин зарагдсан бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Японы үйлдвэрүүдэд хоёр том сул тал бий. Нэгдүгээрт, үнэ өндөр, хоёрдугаарт загвар нь цөөн тоотой ядмаг сонголттой.

Хэдий япончууд дэлхийн автомашины зах зээл дээр хүрээгээ тэлж, дайралт хийхээр төлөвлөсөн ч Хятадад өрсөлдөөн тун ширүүн байгаа аж. Сичуань мужийн Чэнгду хотын төлөөлөгчийн газрын захирал Лиу Дунгбинг өнгөрсөн 2011 онд Хонда компани Хятадад анх гаргасан Honda Li Nian S1 загвар гайхалтай амжилтанд хүрчээ. хоёр жилийн хугацаанд хятадууд машин худалдан авах нь огцом нэмэгдсэний г “цорго нээгдэж ус хүчтэй оргилж байна” хэмээн зүйрлэжээ.

Хятадад 2009 оноос хойш автомашин худалдан авалт 35 хувиар өссөн дүн гарсан байна. Борлуулалтаараа тэргүүлэгчид нь 30 000-40 000 юаний үнэтэй Чери Автомобайл компаний М1, 1 000сс-1 300сс хөдөлгүүрийн хүчтэй машинууд.

Хятадын Авто Машин Үйлдвэрлэлийн Холбооны мэдээ лж буйгаар 50 000 орчим юаний ($7,500) үнэтэй , хөдөлгүүр нь 1 600 сс-ээс доош хүчин чадалтай машиныг хүмүүс ихээр сонирхон худалдаж авдаг гэнэ. Мөн талх шиг хэлбэртэй, дөрвөлжин хөнгөн тэргийг хөдөө аж ахуй эрхэлдэг хүмүүс худалдаа арилжааны зориулалтаар голчлон сонгодог байна.

Жилд 50 000-аас дээш юаний орлоготой Хятадын хэрэглэгчид жилийн орлоготойгоо дүйцэхүйц үнээр машин авдаг хэмээн ярьж байна.

Хятадын засгийн газар 1,600 сс болон түүнээс доош хүчин чадалтай тээврийн хэрэгсэ л худалдан авч байгаа хөдөөний оршин суугчдад татварыг нь багасгаж, татуу үнээр зарах бодлого баримталсан нь машины худалдаа өсөхөд нөлөөлсөн юм.

Авто машин борлуулалтын BYD компаний ерөнхий менежер Шиа Жибинг “Хэдий гээр Хятадын машин эзэмшигч хотын оршин суугчдын тоог Японыхтой харьцуулвал 1/6 хувь болох ч энэ жил 20 саяас хол давсан машин зарагдана” хэмээжээ. Хятадад автомашины зах зээл ийнхүү өсөж байгаа бол харин Японых 2008 онд 25,7 хувь, 2010 онд 20 хувиар тус тус унажээ. Ганцхан Ниссан Моторс компани өнгөрсөн жил Хятадад сая орчим машин борлуулсан мэдээтэй байна.

Ниссан Моторс компани Марк загварын машинаа Хятадад 80 000 юаниар зардаг бол, АНУ-ын Женерал Моторс компани Хятадын фирмтэй хамтран үйлдвэрлэсэн машинаа 30 000-50 000 юаний хооронд амжилттай борлуулжээ. Японы Автомашин Үйлдвэрлэлийн Холбооны захирал Тошику Шига “Манай машин үйлдвэрлэгчид чанарыг эрхэмлэдэг нь үнийн өсөлтөд нөлөөлж, Хятадад амжилт олохгүй байна” хэмээн ярьжээ.

Мөн Японы фирмүүд Хятадын хэрэглэгчдэд цөөн тооны сонголт санал болгодог. Жишээ нь, 1 600сс хөдөлгүүртэй Хонда загварын машин эс вэл Хятадад бага борлогддог the Fit and the City загварын машинуудаа л гаргах жишээтэй . Үүгээр барахгүй хятад хүмүүс япон машинд чанар, үнэ хоёр байдаг ч “нэгэн онцгой” зүйл дутагддаг хэмээн ярьж байна.

“Япон Брэнд Стратеги” ХХК-аас Хятадад хамгийн их эрэлттэй машины талаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнд Японд Атэнза гэж нэрлэдэ г Мазда Моторс Корпорацийн Мазда 6 их борлогддог машины жагсаалтын 10 дугаарт бичигдсэн бол эхний есд Германы машинууд орсон байна. Компаний мэргэжилтний хэлж буйгаар “Япон машин чанар сайтай боловч тансаг байдал дутагддаг. Унаад явахад сэт гэл ханамж төрдөггүй, энгийн л машин гэж Хятадын хэрэглэгчид үздэг” гэнэ.

Зохиогчийн эрх: “Үндэсний тойм” сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж