
Ирэх тавдугаар сарын 3-7-ны өдрүүдэд татвар төлөгчдийн өдөрлөг болох гэж байна. Өдөрлөгийг угтан нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан сургалтыг энэ сарын 29-нд зохион байгуулахаар болжээ. Сургалтаар татвар хэрхэн төлөх, ямар тохиолдолд хөнгөлөлт эдэлж болох, татвар төлсний ач тусын талаар мэргэжилтнүүд лекц уншиж иргэдийн асуултад хариулах ажээ.
Д.ОЮУН