Дарханы шүүх “Иргэний танхим”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Дарханы шүүх “Иргэний танхим”-тай боллоо

Дархан-Уул аймгийн шүүх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй таниулах, нээлттэй шүүх хуралдааныг иргэдэд шууд үзүүлэх зорилгоор “Иргэний танхим”-ыг байгуулжээ. Тус шүүхээс 2008-2011 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн байдалд хийсэн судалгаагаар насанд хүрээгүй хүүхэд, 35 хүртэлх насны залуучууд гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа  тул энэ судалгааг үндэслэн Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд санал тавьж, Зөвлөлийн дэмжлэгтэйгээр уг танхимыг тохижуулсан байна.

“Иргэний танхим”-ын нээлтийн ажиллагааны үеэр хүүхэд залуучуудын үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй эрчимжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Гүнчин, Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нар “Хамтын ажиллагааны  санамж бичиг”-т гарын үсэг зурсан аж. Мөн уг “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх талаар Сум дундын шүүх болон сумдын Засаг дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулж, иргэдийг тодорхой хуваарийн дагуу хүлээн авч, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж байхаар тогтжээ.

Хамтран ажиллах гэрээнд Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оч, Дархан-уул аймгийн Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэн, Орхон сумын Засаг дарга Р.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурсан байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж