Намуудыг эмэгтэй удирдлагатай болгохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Намуудыг эмэгтэй удирдлагатай болгохыг уриалав

“Цөмийн аюулгүй  Монгол Улсын төлөө” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ улс төрийн  намуудад хандан удирдлагаа эмэгтэйчүүдээс сонгох талаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулахыг уриаллаа. “Хэвлэлийн хүрээлэн”-д мэдээлэл өгөх үеэрээ тэр “2012 оны сонгууль өнгөрчихвөл жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн асуудлыг өргөтгөх Мянганы хөгжлийн зорилт хэрэгжихгүй болно. Иймд эмэгтэйчүүдийг улс төрд  идэвхитэй оролцож, төрийн бодлого тодорхойлох хэмжээнд гаргахын тулд намууд дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэсэн юм. Л.Сэлэнгэ “Улс төрийн намууд ижил тэнцүү эрхтэй хоёр даргатай байх ба нэг нь эмэгтэй хүн байх гэсэн заалтыг дүрмэндээ оруулснаар эрх мэдлээр далайлгасан тоглолтыг зогсоох, дур мэдэн асуудлыг шийддэг байдал алга болно” хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр энэхүү санал, уриалгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад болон улс төрийн намууд, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороонд хүргүүлэхээ мэдэгдлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж