Усан спорт сонирхогчид аваргаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Усан спорт сонирхогчид аваргаа тодруулна

Монголын усан спорт сонирхогчдын холбооны “Усчин залуус” клубын нэрэмжит усан спорт сонирхогчдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн арванхоёрдугаар сарын 11-нд болох гэж байна. Усан спорт сургалтын төвд болох тус тэмцээн 16-20, 21-25, 26-30, 31-35 ба 36-аас дээш гэсэн таван насны ангилалд шилдгүүдийг тодруулах ажээ. Ингэхдээ тамирчид эрэгтэй, эмэгтэй төрөлд мэлхий, чөлөөт сэлэлтийн төрлөөр өрсөлдөх юм байна. Усан спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийслэлийн залуусыг соёлтой иргэн болон төлөвшихөд нөлөөлөх, хүн амын дундаж наслалтыг уртасгахад бодит хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулах тус тэмцээнд усан спортоор тодорхой амжилт гаргаж байсан, зэрэгтэй болон шигшээ багийн тамирчид оролцохгүй гэнэ.

Тэмцээнд оролцох тамирчдыг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл Усан спорт сургалтын төвийн Мэдээллийн төвд бүртгэх аж. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96608548, 88111844, 99279881 утсаар авна уу.

С.Цэлмэг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж