УБЕГ-ын сүлжээ тасарснаас хүндрэл гарав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

УБЕГ-ын сүлжээ тасарснаас хүндрэл гарав

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод сүлжээ өнгөрсөн лхагва гарагийн оройноос баасан гарагийн өглөө хүртэл тасарсан. Үүнээс болж тус байгууллагаар үйлчлүүлэх гэж очсон иргэдийн дунд нэлээд бухимдал үүссэн. Энэ талаар Улсын бүргэлийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс тодруулга авсан юм. 

-Саяхан танай дотоод сүлжээ тасарсанаас үүдэн гадаад паспорт авах гэсэн иргэдийн урт дараалал үүсч, орон нутгаас бичиг баримт хөөцөлдөхөөр ирсэн хүмүүст багагүй  чирэгдэл болсон байна. Энэ юунаас болсон юм бэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар дотоод засвар, өргөтгөл хийж байгааг зарим хүмүүс нь мэдэх байх. Өнгөрсөн лхагва гарагаас баасан гарагийн өглөө хүртэл ямар нэг сүлжээний гэмтэл энэ тэр гараагүй. Манай зарим хэлтэсийнхэн шинэ байр руу нүүж орох явцад сүлжээг тасалсан юм. Харин одоо бүх зүйл хэвийн явагдаж байгаа.

-Сүлжээ тасрах тухай иргэдэд мэдэгдээгүй хэрэг үү?

-Мэдэгдэлгүй яах вэ. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас хаалга болгон дээр “Лхагва гарагаас баасан гарагийн өглөө хүртэл сүлжээ тасална” гэсэн мэдэгдэх хуудас наасан хэмээн ярьсан юм.

Б.Баатар

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж