
Хууран мэхлэх замаар охидыг хил дамнуулан худалдсан гэх Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал арванхоёрдугаар сарын 8-нд буюу ирэх пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагт болно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр С.Батжаргал, П.Одонтунгалаг, Ч.Ням нар оролцоно.
С.Отгон