“Залуус сан” хөгжлийн лигийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

“Залуус сан” хөгжлийн лигийг тэргүүлж байна

МСБХ-оос зохион байгуулж байгаа Пэпси хөгжлийн лигийн хоёр дахь долоо хоногийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрөөр МУБИС-ын харьяа Биеийн тамирын сургуулийн спорт зааланд боллоо. Багууд энэ үеэр гурав ба дөрөв дэх тоглолтуудаа хийсэн юм. Энэ тойрогт В хэсгийн тэргүүлэгч багууд болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын баг “Ноёд” багтай тоглосон. Эн тэнцүүхэн өрсөлдсөн хоёр багийн тоглолт 79:75 харьцаатай “Ноё”д багийн ялалтаар өндөрлөснөөр тэд гурван хожилтой болж, В хэсгийг тэргүүлсэн хэвээр үлдэв. Харин А хэсэгт Д.Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг “Мобиком” корпорацитай таарч тоглосон. Улмаар ҮБТДС илт илүүрхэн ялалт байгуулж хэсгийн гурав дахь хожлоо авснаар хожигдолгүй хэвээр үлдлээ. Харин тэдний өмнө нь “Залуус сан” дөрвөн тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулснаар Пэпси хөгжлийн лигийг тэргүүлж байна.

А хэсэг:

1.“Залуус сан” 4-0

2.ҮБТДС 3-0

3.“Mobicom 94” 2-1

4.“Хасын хүлгүүд” 2-0

5.“Улс төрийн тойм” 1-1

6.“Даймонд” 1-1

7.“Four tall” 1-1

8.“Суруга Монгол” 1-1

9.Ховд хөгжлийн төлөө сан 1-1

10.Оюуны эрэл-Мөнгөн цагариг 1-2

11.“Ю-ник” 0-2

12.“Зайсан” 0-2

13.“Ноён” 0-3

14.“Чандмань ээж” 0-4

В хэсэг:

1.Соёмбо даатгал МХТС-Ноёд 3-0

2.Налайх-Ирээдүй 2-1

3.ННДГ 2-1

4.НМХГ2-1

5.“Замын битум” 2-1

6.“Ad Market” 1-2

7.“Ursa Stars” 1-2

8.“UB Андууд” 1-2

9.Ард даатгал-“Мустанг” 1-1

10.“Шинэ Ази” 1-1

11.SBL 0-2

12.Adidas 0-3

13.Federal 0-3

Хөгжлийн лигийн дараагийн тоглолтууд ирэх амралтын өдөр болно.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж