Уул уурхайнхан нэмэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан нэмэгдэх үү?

УИХ-ын гишүүн Х.Баттулга сонгуульд нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавьж байх саналыг Сонгуулийн хуульд оруулахаар дэвшүүлж нэг удаа буцаалгаад дахин дэвшүүлээд буй. Тэрбээр мансууруулах бодис, хар тамхитай холбогдсон гэмт хэрэгт өртсөн болон спирт, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулсан, хувь нийлүүлсэн этгээдийг УИХ-д нэр дэвшүүлэх нь зохимжгүй хэмээн үзсэн юм. Үүн дээр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уул уурхайн томоохон компанийн эздийг нэмэх санал дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. УИХ-ын 2012 оны сонгуульд уул уурхай, алтны томоохон компанийн эзэд, их хэмжээний мөнгөтэй хүмүүсийн үе залгамжлагч залуус олноор нэр дэвшиж магадгүй болсон нь нэр дэвшигчдийг гарааны тэгш нөхцөл хангах боломжийг алдагдуулж байна гэж тэрбээр үзсэн байна. Мөн “иргэдээ архи, тамхиар хордуулдаг хүмүүс төр түших нь ёс зүйгүй хэрэг” гэжээ. Уг саналыг Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэлэлцэх юм байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж