Нефтийн үнэ буурна гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ буурна гэв

Хойд хөршийн газрын тосны үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Газпром” компанийн хувьцааны ханш унаж, үүнтэй зэрэгцэн түүхий нефтийн үнэд буурах хандлага ажиглагдсан тухай “Блүүмберг” уламжиллаа. Газрын тос болоод хийн түлшний үйлдвэрлэл нь ОХУ-ын эдийн засгийн 17 хувийг бүрдүүлдэг байна. “Bank of America” корпорацийн үзэж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт болон эрчим хүчний эрэлт буурч буйтай холбоотойгоор Уралын брэндийн газрын тосны ханш багаар бодоход зургаан ам.доллараар буурах гэнэ. Дашрамд сонирхуулахад Нью-Йоркийн биржид өнгөрсөн баасан гаригт нэгдүгээр сард хүлээж авах баррель газрын тосны үнэ 0.8 хувиар буурч 100.96 ам.долларын үнэтэй байсан аж. Харин сайн чанарын буюу брэнт нефтийн ханш 109.94 ам.доллар болжээ.

А.БОЛД

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж