Дээд шүүх Хөдөлмөрийн намыг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Хөдөлмөрийн намыг бүртгэв

Улсын Дээд шүүх өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Энхбаярын хүсэлтийг хянан хэлэлцээд, тус намыг улсын бүртгэлд бүртгэжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн  тул Хөдөлмөрийн Үндэсний нам /ХөҮН/-ыг  улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ. Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн Үндэсний намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг нь гардуулсан байна.  
Дашрамд дурдахад, тус нам бүртгүүлэх хүсэлтээ өмнө нь гурван ч удаа Дээд шүүхэд ирүүлж байсан бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тухай бүрт нь бүртгэхээс татгалзаж байсан юм. Энэ нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 дахь нам болж байна.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж