Түүхий эдийн ханш савлана

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Түүхий эдийн ханш савлана

Дэлхийн уул уурхайн салбарт үйл ажиллагааныхаа цар хүрээгээр гуравдугаарт ордог “Рио Тинто” группийн үзэж буйгаар түүхий эдийн ханш нэлээд савлагаатай байх гэнэ. Блүүмберг агентлагийн уламжилснаар ирэх жилээс дэлхийн эдийн засгийн тогтворгүй хийгээд тодорхойгүй байдал түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөөлөх аж. “2012 онд түүхий эдийн зах зээлд нэлээд хөдөлгөөн ажиглагдах болохоор бид бэлтгэлтэй байх нь зүйтэй. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдалд зах зээл хариу үйлдэл хийхээр оролдож байна” хэмээн “Рио Тинто” группийн CEO Том Албаниз сэрэмжлүүлсэн байна. “UBS AG” банк болоод Европын холбооны тооцоолж буйгаар ирэх онд түүхий эдийн зах зээлийг хэцүү нөхцөл байдал угтаж авах бөгөөд дэлхийн бараа бүтээгдэхүүний томоохон хувийг үйлдвэрлэгч Хятад улсад энэ нь хүнд тусах нь тодорхой болоод буй аж.

А.БОЛД

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж