ШТС дээрэмдсэн этгээдүүдийг баривчлаагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

ШТС дээрэмдсэн этгээдүүдийг баривчлаагүй байна

Төв
аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулах "Гурван цагаан далай"
нэртэй хувийн эзэшлийн ШТС-ыг дээрэмдэж, тус станцын ажилтан эмэгтэйгийн
амь насанд халдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-21-нд 
шилжих  шөнө гарсан. Уг хэргийг үл таних, нүүрээ халхалсан гурван залуу
үйлдсэн болохыг олж тогтоосон ч одоогоор гэмт этгээдүүдийг баривчлаагүй
байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн
газар, Замын цагдаагийн газар, УМБГ, Төв аймгийн цагдаагийн хэлтсийн
алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, хэргийг түргэн шуурхай
илрүүлэхээр томилсон. Ажлын хэсгийнхэн орон нутагт ажилласаар 14 хонож
байгаа ч гэмт этгээдүүд хэн болохыг тогтоогоогүй байна. Эх сурвалжийн
мэдээллээр уг хэрэгт орон нутгийн дөрвөн хүнийг сэжигтнээр  саатуулан 
байцаасан ч дээрх онц ноцтой хэргийг үйлдсэн болох нь батлагдаагүй
байна. Харин тэд Сэлэнгэ, Төв аймгаас хэд хэдэн удаа мал хулгайлж
байснаа хүлээжээ.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж